Хууль эрх зүй

Данс устгах

«Тэнгэр Хуримтлал» аппликейшны хэрэглэгчийн данс болон хувийн мэдээллийг устгах хүсэлт


Сүүлд шинэчилсэн: 2026 оны 08 дугаар сарын 01
Устгах хүсэлт илгээх

Хүсэлтээ бүртгэлтэй и-мэйл хаягаасаа илгээнэ үү.

1. Хэрхэн хүсэлт гаргах вэ

Та өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас info@tengerfund.mn хаяг руу данс устгах хүсэлтээ илгээнэ үү. Бүртгэлтэй хаягаас ирсэн хүсэлтийг бид таны биеийн байцаалтыг баталгаажуулах үндэслэл болгон авч үзнэ.

Хүсэлтдээ дараах мэдээллийг тусгана уу:

  • И-мэйлийн гарчиг: «Данс устгах хүсэлт»;
  • Овог, нэр;
  • Аппликейшнд бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаар;
  • Данс устгах болсон шалтгаан (сонголтоор).
Бид таны хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж, үр дүнг таны и-мэйл хаягаар мэдэгдэнэ.

2. Устгагдах мэдээлэл

Хүсэлт баталгаажсаны дараа дараах мэдээллийг устгана:

  • Хэрэглэгчийн профайл болон аппликейшнд нэвтрэх эрх;
  • Ашиглалтын түүх, үзсэн дэлгэц, хийсэн үйлдлийн бүртгэл;
  • Мэдэгдэл хүргэх токен (push token) болон төхөөрөмжийн танигч;
  • Маркетингийн зөвшөөрөл болон харилцааны сонголтууд.

3. Хуулиар хадгалагдах мэдээлэл

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн дагуу дараах мэдээллийг данс устгасны дараа ч хадгална:

  • Хэрэглэгчийг таниулах (KYC) мэдээлэл — харилцаа дуусгавар болсноос хойш хамгийн багадаа 5 жил;
  • Гүйлгээ болон санхүүгийн баримт — хууль тогтоомжид заасан хугацаанд.

Эдгээр мэдээллийг зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хадгална. Хугацаа дуусмагц устгах эсвэл эргэн танигдахааргүй болгоно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос үзнэ үү: https://tengerfund.mn/mn/privacy-policy

4. Хуримтлалын үлдэгдэлтэй тохиолдолд

Таны дансанд хуримтлалын үлдэгдэл байгаа бол эхлээд гэрээг цуцалж, төлбөр тооцоог бүрэн дуусгасны дараа данс устгагдана. Ийм тохиолдолд манай ажилтан тантай холбогдож, дэс дарааллыг тайлбарлана.

5. Холбоо барих

Утас
+976 7222 1717
Шийдвэрлэх хугацаа
Ажлын 5 хоног

Данс устгахтай холбоотой нэмэлт асуулт байвал дээрх хаягаар хандана уу.